Өмгөөллийн Прайм партнерс Тү Би ХХК

Prime Partners law firm

0 үнэлгээ
Мэргэшсэн чиглэл
Ажил гүйцэтгэх гэрээ
Барилга & Дэд бүтэц
Даатгал
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Компани
Түрээс & Эд хөрөнгө хөлслөх
Төлбөр барагдуулах ажиллагаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Байгуулагдсан он
2019 он
Үйлчилгээ үзүүлэх боломжтой хэл
Англи, Орос, Герман, Япон
Холбоо барих
Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Жамьяангүний гудамж, Чойжин сүйтс, 11 давхар, 1102 тоот
Товч танилцуулга
Манай хуулийн фирм нь 2019 онд үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш томоохон гадаадын болон дотоодын компаниуд, хөрөнгө оруулагч нарт бизнесийн эрх зүйн цогц зөвлөх үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

Бид өөрсдийн мэдлэг, арвин туршлагад тулгуурлан үйлчлүүлэгчийнхээ бизнесийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, хүссэн үр дүнд нь хүрэхэд чиглэсэн бодит, ухаалаг, хэрэгжихүйц шийдлийг санал болгон ажилладаг.
Манай хуулийн фирмд дунджаар 10-аас дээш жилийн туршлагатай хуульч, өмгөөлөгчид бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэжлийн хууль зүйн туслалцааг үзүүлэн ажиллаж байх ба МУ-ын тэргүүлэх зэрэглэлийн эрдэмтэд, профессорууд, олон жилийн арвин туршлага бүхий өмгөөлөгчид зөвлөхөөр ажиллаж байна.

Манай хуульчдын багийн ажлын гүйцэтгэлийн 60 гаруй хувь нь компани, үнэт цаас, хөрөнгө оруулалт, худалдаа, банк, санхүү, уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүч, хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, хэлцэл удирдах зэрэг бизнесийн эрх зүйн салбарт чиглэсэн байдаг.

Фирм нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш МУ-ын бизнесийн эрх зүйн чиглэлийн тэргүүлэх хуулийн фирм болох зорилготойгоор тууштай ажиллаж байна. Бид үйлчлүүлэгчдээ “Prime” буюу хуульчийн арвин туршлага, өндөр ур чадварт тулгуурласан бодит, ухаалаг шийдлийг санал болгож, үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд нийцсэн дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлэхийг эрмэлзэнэ.

Бид Англи, Орос, Герман, Япон хэл дээр мэргэжлийн хууль зүйн үйлчилгээг үзүүлдэг.
Онцлох ажил
Гол үйлчлүүлэгчид
Шууд холбогдох
Про боно үйл ажиллагаа
Шагнал & Амжилт
Үнэлгээ
 
Хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-хороо Амарын гудамж-29 Сан Бизнес Центр, 402 тоот.

Email: [email protected]

Утас: 99915239

Үйлчилгээний нөхцөл Нууцлалын журам, бодлого

© 2022-2023. Легал дата ХХК. All Rights Reserved
facebook instagram youtube twitter