Нууцлалын журам

НУУЦЛАЛЫН ЖУРАМ

 

Бидний зорилго бол интернэтийн хүч чадал, хүртээмжийг ашиглан танд хамгийн хэрэгтэй, хэрэгцээтэй мэдээлэл, үйлчилгээг хүргэх явдал юм. Энэ зорилгоор бид таныг манай вэб сайтад хандалт хийх үеэр болон танд үйлчилгээ үзүүлэх явцад мэдээлэл цуглуулдаг. Энэхүү Нууцлалын журам нь бидний цуглуулдаг хувийн мэдээлэл, уг мэдээллийг хэнтэй хуваалцаж болох, мөн үүнийг хэрхэн хамгаалдаг талаар илүү ихийг мэдэхэд тань туслах зорилготой.

Энд өгөгдсөн мэдээлэл, бүтээгдэхүүний шинэчлэлтүүд нь Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын дагуу тухай бүр өөрчлөгдөж болно.

 

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Прогэр нь дараах мэдээлийг цуглуулдаг: Манай хэрэглэгчид болон үйлчлүүлэгчдээс шууд өгсөн хувийн мэдээлэл, вэб серверийн бүртгэл, күүки[1] (cookie) болон бусад онлайн эх сурвалж, вэб сайтуудаас цуглуулсан хувийн мэдээлэл. “Хувийн мэдээлэл” гэдэг нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг” хэлнэ.

 

Хэрэглэгчдээс өөрөө өгсөн мэдээлэл

Прогэр таны зураг, овог, нэр, имэйл хаяг, гэрийн эсвэл ажлын хаяг, утасны дугаар, боловсрол болон туршлагын түүх, гэрчилгээ болон зөвшөөрлийн мэдээлэл, хобби, ур чадвар, гишүүнчлэл, нийгмийн сүлжээний ID, банкны дасны болон картын мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг цуглуулдаг. Прогэр нь таны ZIP код, төрсөн огноо, нас, хүйс, мэргэжил, бизнес, ажил эрхлэлттэй холбоотой мэдээлэл зэрэг хүн ам зүйн мэдээллийг цуглуулж болно.

Прогэр энэ мэдээллийг тодорхойгүй хугацаагаар эсвэл хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд хадгалж болно.

 

Вэб серверийн бүртгэлээс авсан мэдээлэл

Прогэр нь таны интернэт протокол (IP хаяг), хандалт хийсэн өдөр, цаг, хөтчийн төрөл зэрэг таны тухай мэдээллийг манай вэб серверийн бүртгэлээс бүртгэж, хадгалдаг. Энэ мэдээллийг манай бүртгэлийг баталгаажуулах, танд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд ашигладаг.

Прогэр энэ мэдээллийг тодорхойгүй хугацаагаар эсвэл хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд хадгалж болно.

 

Күүкиэс авсан мэдээлэл

Хувийн тохиргоотой үйлчилгээг санал болгож, үзүүлэхийн тулд Прогэр нь таны мэдээллийг хадгалах, хянахад туслах зорилгоор күүки ашиглаж болно. Жишээлбэл, бид күүки ашиглан таныг хэн болохыг сануулж, таны бүртгэлийн мэдээлэлд тулгуурлан контент, үйлчилгээг санал болгож, хүргэж болно. Гуравдагч талын сурталчилгааны сүлжээнүүд зар сурталчилгаа явуулахдаа күүки гаргаж болно.

Күүкийг ашиглах нь харьцангуй стандарт бөгөөд та бусад томоохон вэб сайтууд дээр ашигладаг байх магадлалтай. Ихэнх хөтчүүд эхлээд күүки хүлээн авахаар тохируулагдсан байдаг. Хэрэв та хүсвэл, күүки хүлээн авах үед танд мэдэгдэх эсвэл күүки хүлээн авахаас татгалзахын тулд хөтчөө дахин тохируулах боломжтой.

 

Прогэр дээрх профайлыг бүрдүүлэхийн тулд олж авсан мэдээлэл

Бид хуулийн фирм, хуулийн салбарын мэргэжилтнүүд өөрийгөө болон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ онлайнаар сурталчлахад нь туслах, мөн хэрэглэгчдэд өөрт хамааралтай газарзүйн болон мэргэшсэн чиглэлээр хуулийн мэргэжилтэн олоход нь туслах зорилгоор тэдний мэдээллийг цуглуулж, хувийн профайл хэлбэрээр онлайнаар нийтэлдэг.

Хэрэглэгч Прогэр дээр өөрийн профайлаа үүсгэх байдлаар мэдээллээ өгөхөөс гадна, бид профайл үүсгэх хэрэглэгчийн овог, нэр, хаяг, ажлын газар, мэргэжлийн зөвшөөрөл зэрэг ерөнхий мэдээллүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, шүүх, прокурор, арбитрын байгууллагын цахим хуудас болон бусад нээлттэй цахим эх сурвалжаас авдаг ба профайл үүсгэсний дараа эдгээр хүмүүс өөрсдөө нэмж мэдээллүүдээ оруулах боломжтой.

Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч, нотариатч, арбитрчийн мэдээлэл нийтэд нээлттэй байдаг, мөн зарим үйл ажиллагааны явцад эдгээр мэдээллийг нийтэд нээлттэй болгох ёстой гэж үздэг болохыг анхаарна уу.

Прогэр энэ мэдээллийг тодорхойгүй хугацаагаар эсвэл хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд хадгалж болно.

 

Мэдээллийг эзний эрх

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу та дараах эрхтэй.

Мэдэх эрх: Та өөрт хамааралтай хувийн мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан, гуравдагч этгээдэд дамжуулсан эсэийг мэдэх эрхтэй.

Устгуулах эрх: Та биднээс хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж устгуулахаах шаардах эрхтэй.

Ялгаварлан гадуурхалд өртөхгүй байх: Эдгээр эрхийнхээ аль нэгийг нь хэрэгжүүлсний төлөө бид таныг ялгаварлан гадуурхахгүй.

Таны мэдээлэл болон бүтээгдэхүүнийхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд бид таны хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө таны хувийн мэдээллийг баталгаажуулах шаардлагатай болохыг анхаарна уу. Зарим тохиолдолд бид таны биеийн байцаалтыг баталгаажуулахын тулд эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ, үнэмлэх гэх мэт нэмэлт мэдээлэл цуглуулах шаардлагатай болж магадгүй.

 

Бусад вэб сайтуудын холбоосууд

Прогэрээс зочлохоор санал болгож буй вэб сайтуудын нууцлалын бодлоготой танилцаж, хянаж үзэхийг танд зөвлөж байна. Прогэр нь proger.mn вэб сайтаас бусад вэб сайтын нууцлалын бодлого, журам, контентыг хариуцдаггүй.

 

Гуравдагч этгээдийн вэб сайт дээрх сурталчилгаа

Прогэр нь манай вэб сайтад өмнө нь зочилсон хүмүүст хүрэхийн тулд гуравдагч этгээдийн вэб сайтууд дээр зар сурталчилгаа явуулдаг. Бид Facebook, Twitter, Instagram, Google зэрэг онлайн платформууд дээр зар сурталчилгааны ажлыг явуулдаг.

Таны Прогэрт урьд нь зочилсон үед күүки, вэб дохио эсвэл бусад хадгалах технологид цуглуулсан мэдээлэлд үндэслэн манай зар сурталчилгааны үйлчилгээ үзүүлэгчид таныг өөрийн вэб сайт эсвэл интернетээр дамжуулан бусад сайтуудаар зочлох үед Прогэрийн зар сурталчилгааг үзүүлж болно.  

 

Таны мэдээллийг хамгаалах

Таны зарим үйлчилгээ болон контентод хандах эрх нууц үгээр хамгаалагдсан. Нууц үгээ хэнд ч задруулахгүй байхыг зөвлөж байна. Прогэр нь таны хувийн мэдээллийг хамгаалах үүрэг хүлээдэг ч интернетээр ямар ч мэдээлэл дамжуулах нь 100% аюулгүй байх баталгаа байхгүй. Та өөрийн нууц үг, нэвтрэх эрхийн бүртгэлийн мэдээллийн нууцлалыг дангаараа хариуцна.

 

 


[1] Күүки гэдэг нь вэб сайтаас илгээгдэн таны компьютер (хөтөрч)-д хадгалагдаж таны хайлтын үйл ажиллагааг бүртгэж, мэдээллийг санах боломжтой өгөгдөл юм.

Хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-хороо Амарын гудамж-29 Сан Бизнес Центр, 402 тоот.

Email: contact@legaldata.mn

Утас: 99915239

Үйлчилгээний нөхцөл Нууцлалын журам, бодлого

© 2022-2023. Легал дата ХХК. All Rights Reserved
facebook instagram youtube twitter