Прогэр гэж юу вэ?
“Легал дата” ХХК интернетийн хүч чадал, хүртээмжид үндэслэн Монголд анх удаа хуулийн салбарын мэргэжилтнүүд болон хуулийн фирмийн онлайн лавлагааны proger.mn (Прогэр) вэб сайтыг бүтээлээ.
Прогэр нь хуулийн салбарын мэргэжилтнүүд болон хуулийн фирм нь дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллээ олон нийт, хууль зүйн үйлчилгээ шаардлагатай хүнд шууд хүргэх, нөгөө талаас иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн хэрэгцээ, шаардлагад хамгийн сайн тохирох хуульчийг олоход нь туслах зорилгоор бүтээгдсэн.
Бид хайлтын системийг аль болох хүртээмжтэй болгохын тулд хэрэглэгчдийн зүгээс хуульчийг мэргэшсэн чиглэл, төрөл, газар зүйн байршил, үнэлгээний түвшингээр хайх боломжийг бүрдүүлсэн.
Заавал нэвтрэх эрх авах уу?
Хэрэглэгч манай вэб сайтаас тохирох хуульч, хуулийн фирмээ хайж олох, тэдний профайлыг үзэхийн тулд нэвтрэх эрх үүсгэх шаардлагагүй. Харин өөрийн профайлыг үүсгэх тохиолдолд заавал нэвтрэх эрх үүсгэнэ.
Хэн профайлаа үүсгэж болох вэ?
Дараах хүмүүс манай вэб сайтад бүртгүүлж профайлаа үүсгэхийг зөвшөөрнө. Жич: legaldata.mn -д бүртгэлтэй бол уг бүртгэлээрээ шууд нэвтрэх боломжтой.
- Шүүгч (Judge) – Шүүгчээр томилогдож шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хуульч;
- Прокурор (Prosecutor) – Прокуророор томилогдож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж буй хуульч;
- Өмгөөлөгч (Advocate) – Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуульч;
- Хуульч (Lawyer) – Шүүгч, прокурор болон өмгөөлөгч, нотариатчид хамаарахгүй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуульч (байгууллагын хуульч, зөвлөх хуульч гэх мэт хуульчийн зөвшөөрөл авсан хэн ч байж болно);
- Нотариатч (Notary) – Нотариатчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуульч;
- Арбитрч (Arbitrator) – Арбитрын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй мэргэжилтэн;
- Судлаач (Researcher) – Их, дээд сургуулийн багш, туслах багш, хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагын судалгааны ажилтан (үндсэн ажлынхаа хажуугаар багшлах болон судалгааны ажил эрхлэх мөн хамаарна);
- Шинжээч (Expert witness) – Шүүхийн болон шүүхийн бус журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн дүгнэлт гаргах мэдлэг, ур чадвартай тодорхой салбар, чиглэл (зөвхөн хууль, эрх зүйгээр хязгаарлагдахгүй)-ээр мэргэшсэн мэргэжилтэн;
- Junior – Хуулийн сургуулийн оюутан эсвэл хуулийн сургууль төгсөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байгаа мэргэжилтэн.
Та профайлаа үүсгэхдээ дээрх мэргэжлийн төрлүүдээс хамгийх ихдээ 3 төрлийг сонгох боломжтой. Жишээ нь: Шүүгч/Судлаач; Өмгөөлөгч/Арбитрч; Өмгөөлөгч/Шинжээч; Өмгөөлөгч/Судлаач/Шинжээч гэх мэтээр сонгож болно. Шүүгч, Прокурор, Өмгөөлөгч, Нотариатч гэсэн төрлийг сонгосон бол давхар Хуульч гэсэн төрлийг сонгохгүй байхыг хүсч байна. Мөн Junior гэсэн төрлийг зөвхөн Судлаач гэсэн төрөлтэй хослуулан сонгож болно.
Хэрэглэгч Прогэр дээр өөрийн профайлаа үүсгэхээс гадна, бид хэрэглэгчийн овог, нэр, зураг, ажлын газар, мэргэжлийн зөвшөөрөл зэрэг ерөнхий мэдээллүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, шүүх, прокурор, арбитрын байгууллагын цахим хуудас болон бусад нээлттэй цахим эх сурвалжаас авч Хэрэглэгчийн энгийн профайлыг үүсгэдэг ба хэрэглэгч бидэнтэй холбогдож профайлаа баталгаажуулж Про профайлын жагсаалтад оруулах боломжтой.
Профайл үүсгэхийн тулд төлбөр төлөх үү?
Про профайлыг худалдаж авсан тохиолдолд хэрэглэгч таны иж бүрэн танилцуулгыг харах боломжтой. Харин энгийн профайлыг сонгосон тохиолдолд таны танилцуулга хязгаарлагдмал хүрээнд харагдах бөгөөд энэ тохиолдолд төлбөр төлөх шаардлагагүй. Энгийн ба Про профайлын харьцуулалтыг энд дарж үзнэ үү.
Хэрэв би өөрийн профайлыг харуулахыг хүсэхгүй байвал яах вэ?
Хэрэв та профайлаа харуулахгүй байхыг хүсвэл бүртгэлтэй и-мэйл хаягаасаа contact@legaldata.mn и-мэйл хаяг руу хүсэлтээ явуулна уу. Бид таны хүсэлтийн дагуу таны профайлыг идэвхгүй болгоно.
Үйлчлүүлэгчид үнэлгээ (review) өгч болох уу?
Тийм ээ, хэрэв та өөрийн профайлыг Про профайлд оруулсан бол хэрэглэгч таны профайлд зочилж, таны мэргэжил, ур чадвар, ёс зүй, таны үзүүлсэн үйлчилгээний талаар үнэлгээ өгч, сэтгэгдэл үлдээх боломжтой. Таны профайлд үлдээсэн хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэгдлийг таны профайл дээр нийтлэхээс өмнө таны бүртгэлтэй и-мэйл хаягаар явуулна. Үйлчлүүлэгчийн үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж танилцана уу.
Тодорхойлолт (Recommendation) оруулж болох уу?
Энэ бол таны хамтран зүтгэгч, ажил, мэргэжлийн хувьд таныг сайн мэдэх хүнээс өгч буй мэргэжлийн зөвлөмж, захидал юм. Та профайлаа үүсгэхдээ Тодорхойлолт оруулах боломжтой. Энэ таны үнэ цэнийг өсгөх болно.
--ооООоо--