Чансаа

Прогэр нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмийн чансаа (Ranking)-г жил бүр гаргана.

 

Хэрхэн оролцох вэ?

Чансаа гаргах сонгон шалгаруулалтад оролцохын тулд танай хуулийн фирм болон таны профайл Про профайлын жагсаалтад орсон байхад хангалттай бөгөөд нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй.   

 

“Оны шилдэг тэмдэг” ашиглах

Та Прогэрээс тусгайлан гаргасан загвар бүхий  Оны "шилдэг хуулийн фирм", "шилдэг өмгөөлөгч", “шилдэг хуульч” тэмдгийг жилийн турш танилцуулга, маркетенгийн үйл ажиллагаандаа ашиглах боломжтой. “Оны шилдэг тэмдэг”-ийг зөвхөн тухайн оны чансаанд багтсан гэдгийг тодорхойлоход ашиглах бөгөөд харин танай аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг тухайлан дэмжиж, баталгаажуулсан гэсэн үг биш юм.

 

“Оны шилдэг тэмдэг”-ийг зөвхөн тухайн "шилдэг хуулийн фирм", "шилдэг өмгөөлөгч", “шилдэг хуульч”-ийн чансаанд багтсан этгээд ашиглах бөгөөд бусад аливаа этгээд ашиглахыг хориглоно.

 

Та “Оны шилдэг тэмдэг”-ийг дараах байдлаар ашиглаж болно:

·  Өөрийн вэб сайт дээр;

·  Өөрийн олон нийтийн сүлжээний хуудас дээр (профайл зураг эсхүл лого болгон ашиглаж болохгүй);

·  Албаны э-мэйлийн мессежийн доод хэсэгт;

·  Боршур болон маркетенгийн танилцуулгын товхимолд.

 

“Оны шилдэг тэмдэг” нь Легал дата ХХК-ийн барааны тэмдэгтэй, зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл байх бөгөөд аливаа хэлбэрээр хуулбарлан ашиглахыг хориглоно.

 

--ооООоо--

Хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-хороо Амарын гудамж-29 Сан Бизнес Центр, 402 тоот.

Email: contact@legaldata.mn

Утас: 99915239

Үйлчилгээний нөхцөл Нууцлалын журам, бодлого

© 2022-2023. Легал дата ХХК. All Rights Reserved
facebook instagram youtube twitter