Өмгөөллийн Сноу Хилл Консалтанси ХХН

Snowhill consultancy LLP

Legaldata verified

0 үнэлгээ
Мэргэшсэн чиглэл
Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Газрын маргаан
Захиргааны эрх зүй
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Оюуны өмч
Иргэний эрх зүй
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Компани
Тендер
Хамтран ажиллах гэрээ
Өрсөлдөөн
Өмч, эд хөрөнгө
Татварын маргаан
Үнэт цаас & Хөрөнгийн зах зээл
Хөдөлмөр эрхлэлт
Хөрөнгө оруулалт
Хэрэглэгчийн эрх
Хуулийн магадлан шинжилгээ
Франчайз
Финтек
Байгуулагдсан он
2020 он
Үйлчилгээ үзүүлэх боломжтой хэл
Англи, Орос, Герман, Хятад, Япон
Холбоо барих
F/6, MN Central Office, Genden street 16, SBDistrict 1st khoroo, Ulaanbaatar-14241, Mongolia
Товч танилцуулга
Өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН нь Монгол Улсын хууль зүйн салбарт 20 гаруй жил бизнесийн зөвлөгөө, өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Өмгөөллийн “ИЭлСи” ХХН-ийн залгамж халааг авсан хуулийн фирм юм.

“Сноу Хилл Консалтанси” хэмээх шинэ нэрийн дор үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс фирм нь ердөө 4 жилийн хугацаанд олон улсын хуулийн фирмийн зэрэглэл тодорхойлогч “Legal 500”-ийн судалгаанд “Монгол Улс дахь тэргүүлэх бизнесийн хуулийн фирмүүдийн нэг” болон үнэлэгдэж чадсан.

Фирм нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш эдийн засгийн олон салбарт, тэр дундаа уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, барилга, гадаад худалдааны салбарт хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэл хэрэгжүүлэх, төслийн санхүүжилт татах болон үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байна.

Бизнесийн зөвлөх үйлчилгээг гадаад болон дотоодын компани, хөрөнгө оруулагчид үзүүлэхийн зэрэгцээ олон улсын болон Монголын шүүх, арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцдог нь фирмийн онцлог давуу тал болж ирсэн.

Зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсын түвшинд явагддаг санхүүжилт босгох, хөрөнгө оруулалт хийх, улс дамнасан худалдааны хэлцлүүдэд ажиллаж ирсэн бөгөөд олон улсын үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, тэдэнтэй бий болгосон тогтвортой хамтын ажиллагаа нь фирмийн өнөөдрийн нэр хүндийг бий болгосон.

Чадварлаг хуульч, өмгөөлөгчид нь фирмийн найдвартай үйлчилгээний гол цөм гэж үздэг. Одоогийн байдлаар нөхөрлөл нь 18 хуульч, өмгөөлөгч, 12 эрх зүйч болон 8 санхүү, захиргааны дамжих багаас бүрдсэн нийт 38 үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хуулийн голлох ажлууд Монгол, Англи хэл дээр явагддаг. Эдгээрээс гадна Япон, Герман, Орос, Хятад хэлээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн хуульч, эрхзүйчид ажиллаж байна.
Snow hill Consultancy LLC was founded at the start of the decade in 2020 as a revitalized departure from our former firm ELC LLP Advocates, carrying the guiding ethos of its founder Mr. Bayar Budragchaa, Snow Hill has reinvigorated its integrity, knowledge, and reliability to conduct and maintain the firm’s quality of services.

Our team of lawyers is a blend of exceptionally trained and experienced individuals with an in-depth knowledge of business consulting, project development, litigation, specializations in mining, energy, infrastructure, securities, financing, and construction sector services, to name a few.

With a preeminent reputation locally and a favored international clientele, we are proud of our client-focused culture to aid and understand our clients’ needs and complexities faced in Mongolia’s dynamic legal, business, and political landscape, placing us in a unique position to best address our clients’ most demanding and critical disputes, and ultimately, tailor our solutions correspondingly and dedicate our best people to the task at hand in both cost-effective and viable way for the long run.
Онцлох ажил
    2024 он
    Монгол Улсын Засгийн Газар, Монголын Байгалийн Өв Сан, Дэ Нэйчэ Консерванси (The Nature Conservancy) байгууллагын хамтарсан 144,000 км2 бүхий байгаль хамгаалах тогтвортой, нийт 175 сая ам.долларт хүрэх санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Дэ Нэйчэ Консерванси байгууллагыг төлөөлж Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хүрээг хэрэгжүүлэх гэрээний төсөл боловсруулах, уг хэлэлцээрт үйлчлүүлэгчийг төлөөлөх, гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэсэн.
    2024 он
    ТЖТБ ХХК-ийн Ногоон бонд (Хуванцар дахин боловсруулах компани) гаргах ажил
    2023 он
    Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Мост Финтек ББСБ ХХК-ийн IPO гаргах ажил
    2021 он
    Монголын Хөрөнгийн Бирж-д Тэнгэрлиг медиа группийн урвуу IPO гаргах ажлаар Ард санхүүгийн нэгдлийн хуулийн зөвлөхөөр ажилласан.
    2016 он
    “Лонжиан Роуд энд Бридж” ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулагдсан (нийт 370 сая юанийн үнийн дүн бүхий) “Авто замын концессын гэрээ” болон концесст холбогдох бусад баримт бичгүүдийг хянаж, хууль зүйн дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэж, Концесс эзэмшигчийн даатгагч болох Хятад улсын “Sinosure” даатгалын компанийн дотоодын хуулийн зөвлөхөөр ажилласан.
Гол үйлчлүүлэгчид
Энержи ресурс ХХК
Сонгдо эмнэлэг
Степ голд ХХК
Транвест Монголиа ХХК
Хуавэй технологи ХХК
Тоёота сэйлс Монголиа ХХК
Шууд холбогдох
Про боно үйл ажиллагаа
Шагнал & Амжилт
Үнэлгээ
 
Хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-хороо Амарын гудамж-29 Сан Бизнес Центр, 402 тоот.

Email: contact@legaldata.mn

Утас: 99915239

Үйлчилгээний нөхцөл Нууцлалын журам, бодлого

© 2022-2023. Легал дата ХХК. All Rights Reserved
facebook instagram youtube twitter